О.Дамжингийн Монголын хөгжлийн гарц гэсэн эссэг уншаад дэмжиж байна. Нобелийн шагналт, алдарт эдийн засагч П. Самуэльсон улс орнууд, ялангуяа ядуу буурай орнуудын хөгжлийн учир шалтгааныг судалж, эдгээр орнуудад бүтээмжийн түвшин доогуур байдаг тул хүн амын орлого бага, үүнээс улбаалан хуримтлал бий болох потенциал боломж гардаггүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэтэл хуримтлал нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болж, шинээр үйлдвэр барьж байгуулан, ажлын байр бий болгох, техник-технологийн шинэчлэл хийхэд зарцуулагдаж, энэ нь эргээд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, капиталын хуримтлал бий болгодог. Нийгэм-эдийн засгийн хүрээнд хангалттай хуримтлал бий болохгүй байснаар капиталын хуримтлал удаан явагдах ба ингэснээр бүх төрлийн нөөцийн ашиглалт хангалтгүй, бүтээмжийн түвшин доогуур байхад хүргэдэг. Энэ нь мөн л хүн амын орлогын түвшин доогуур байх нөхцөл болдог байна. Ийм маягаар улс орон: “ Бага бүтээмж- бага орлого- бага хуримтлал- бага капиталын хуримтлал-бага бүтээмж” гэсэн Бага орлого Бага капиталын тойрог эргэлдэх ба үүнийг Самуэльсон ядуурал, хоцрогдлын “чөтгөрийн тойрог” гэж нэрлэсэн байдаг. Манай улсын хувьд ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулан эхнээсээ орлого орж эхэлсэн боловч уг орлогоо шаардлагатай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт болгон ашиглахын оронд бэлэн мөнгө болгон тарааж байгаа нь буруу болов уу гэж бодож байна.
Тэгшжаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
Манай улсын хувьд ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулан эхнээсээ орлого орж эхэлсэн боловч уг орлогоо шаардлагатай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт болгон ашиглахын оронд бэлэн мөнгө болгон тарааж байгаа нь буруу болов уу гэж бодож байна.
ReplyDelete