Friday, April 23, 2010

Ядуурал ба нийгмийн хөгжил

Ядуурал ба нийгмийн хөгжил нь хөгжиж буй бүхий л улс оронд анхаарлын төвд байдаг гол сэдэв бөгөөд, улс орнуудын шийдвэрлэх чухал асуудалд ордог. Ядуурал нь нийгмийн хөгжлөөс шууд хамааралтай харин юунаас үндэслэлтэй, ядуурлаас болж нийгэмд гарах сөрөг үзэгдлүүд нь өөр буюу олон янз байж болно. Харин эсэргээрээ нийгмийн хөгжлийг хойш чангаагч хамгийн том асуудал бол мэдээж ядуурал мөн. Гэвч ядуурлаас гарах хийгээд ядуурлын эсрэг нийгмийн чиг хандлагыг чиглүүлэх арга замуудыг судалж үзье.
Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмждэг. Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг.
Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.
Харин харьцангуй ядууралыг хэмжихдээ өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог байна. (дэлхийн банкны судалгаа)²
ЯДУУРЛЫГ бид олон талаас нь харж дүгнэлт хийн, аль асуудлаас нь эхлэн шийдвэрлэх, ямар алхам хийхийг тодорхойлох нь чухал байдаг.
Ядуурлын суурь үндсийг: эдийн засгийн, засаглалын, байгаль газар зүйн, хүн ам зүйн социал үзүүлэлтүүд, эрүүл мэнд гэх мэт суурь шалтгаануудаар тодорхойлдог. Хэрэв энэ жагсаалтыг харвал нийгмийн хөгжлийн суурь болсон зүйлсийг бид харж болно. Тэгвэл энэ бүгдийг задлан үзье.
Эдийн засгийн: үүнд хамгийн анхаарал татсан гол асуудал бол
-Ажилгүйдэл гэдэг нь ажилгүй байх явдал юм. Ажилгүй байснаас өөрийн хэрэгцээт зүйлсээ авахад хэцүү, эсвэл боломжгүй болдог ба үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж болно. Ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлэх бөгөөд ажил хайхгүйгээр сууж байгаа хүнийг албан ёсны ажилгүй хүний тоонд оруулдаггүй. Мэдээж ажилгүйдэл бол ядуурлыг хэмжих хийгээд түүнийг тодорхойлох гол хүчин зүйл болдог.
-Хоол хүнсний хомсдол: хэдийгээр манай улс мал аж ахуйн орон боловч хоол хүнсний хомдолоор дэлхийд дээгүүр жагсдаг. 2009 оны дэлхийн хоол тэжээлийн дутагдалт байдлаар жагсаахад дэлхий дээрх улсуудыг өлсгөлөн байдлаар нь 6 хэсэгт хуваахад Монгол улс сүүлээсээ 3 буюу 20-35% нилээд өндөр хувьтайгаар явж байна.
-манай орны хувьд нилээд газар авсан нэгэн зүйл бол баячууд буюу их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс хөрөнгөө бусад оронд байршуулах, буюу шилжүүлж буй явдал юм.
-Худалдааны тэгш бус байдал, монополчлол
-Газрын тэгш бус хувиарлалт дээрх зүйлсээс эдийн засгийн үндсийг харж болно.
Засаглалын: доорх байдлууд засаглалын хүрээнд илт илэрхий давамгайлж байвал энэ ядуу улсыг тодорхойлох нэгэн хэлбэр болно. Үүнд
-Ядуу орнууд ардчилсан бус байдал илүү хөгжсөн байдаг
-Хууль үйлчлэхгүй байдал болон хууль ялгавартай үйлчилдэг
-Нөөцийн буруу хувиарлалт
-Дэд бүтцийн хөгжил муу
-Боловсролын стандарт, хүрэлцээ муу
-Авилга, хээл хахууль нийгэмд ноёлсон байдлууд юм.
Байгаль орчны үзүүлэлтүүд: ядууралд нөлөөлөх үзүүлэлтүүд
-Байгаль орчны үржил шим муу байдал
-Цөлжилт ба бэлчээрийн талхлалт
-Ой модны хомсдол
-Уур амьсгалын өөрчлөлт
-Усны хомсдол
-Газар зүйн үзүүлэлтүүд г. мэтчлэн олон хүчин зүйлс нөлөөлдөг байна.
Хүн ам зүйн социал үзүүлэлтүүд: мэдээж хүн бол нийгмийн хөгжлийн гол цөм нь юм. Үүнд нөлөөлөх хүчин зүйлс нь:
-Хүн амын хэт өсөлт, гэр бүл төлөвлөлт алдагдах
-Гэмт хэргийн үзүүлэлт
-Түүхийн хүчин зүйлс (комунизм болон манжын дарлал г.м)
-Боловсролтой хүмүүс гадаадруу явах байдал
-Соёлын нөлөө (уламжлалт хэв маяг) г.м зүйлсийг хамруулж болно.
Эрүүл мэндийн хувьд нөлөөлөх хүчин зүйлүүд:
-Сайн чанарын эмнэлгийн үйлчилгээгээр хангагдахгүй байх
-Хүүхэд байхдаа хоол тэжээлээр дутагдах
-Өвчин эмгэг (үүнд ядуурлын өвчин гэгдэх ДОХ, Хумхаа, сүрье г.м)
-Сэтгэл гутрал
-Архидалт, хар тамхи донтолт юм.
Энэ бүгдээс харвал Монгол улс ямархуу хэмжээнд явж буйг та бид ойлгох бизээ. Гэхдээ ядуурлаас гарах, нийгмийг хөгжүүлэх гэдэг нь чухамдаа төрөөс баримтлах бодлого, төрийн үүрэг голлох байр суурийг эзлэх нь ойлгомжтой.
Үүнээс үндэслэн миний бодлоор төрийн зүгээс эдийн засгийн өсөлтийн хувьд ядуурлын эсрэг стратегийн чухал бодлого боловсруулж ядуурлыг эдийн засгийн өсөлтөөр нь багасгах. Үүнд:
-Чөлөөт зах зээлийг улам боловсронгуй болгох үүний тулд аливаа зах зээлд засгийн газрын оролцоог багасгаж өрсөлдөөний чөлөөт талбарыг бий болгох, шууд худалдааг улам хөгжүүлэх юм.
-Шууд тусламж засгийн газрын хүмүүстээ үзүүлэх тэтгэлэг, нийгмийн халамж, хамгааллын зүйлс нь ялгавартайгаар хүн бүрийг адил тэгш бус байдлаар хандах нь чухал. Учир нь нийгмийн халамжийг хэт хатвгайруулах нь эргээд нийгэмд маш их буруу үр дагавар авчирдаг.
-Хөгжлийн тусламж: хөгжилтэй орнуудаас ирж буй туслалцаа дэмжлэгийг зөв хувиарлах, эсвэл дотоодын нөөц бололцоог ашигладаг байх.

Дээрхээс гадна иргэн бид өөрсдөө үүнээс гарах арга замыг хувь хүний хувьд өөртөө тодорхойлон гэр бүл хамт олныхоо хүрээнд шийдвэл зохилтой алхам хийх нь чухал буй заа. Жишээ нь өрх бүр өөрийн хэрэгцээнд зориулан улсаас үнэгүй олгож байгаа газараа яаралтай өмчлөн авч түүнийгээ өөрт буй өмч хөрөнгө гэдгийг гүнээ ухамсарлаж зүй зохистой ашиглах. Үүнд: гэр бүлийн хэрэгцээг хангахуйц хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэх мэтчилэн тарьж, ургуулах хэрэглэж хэвших хамгийн гол нь санаачлагатай ажиллаж амьдрах нь чухал байна.


Ж.Энхбаатар

5 comments:

  1. Энхбаатараа бичиж болж байгаан бишүү

    ReplyDelete
  2. wow bolohgui l baina

    ReplyDelete
  3. монголд ядуурлын эсрэг хэрэгжиж буй төслүүд нь юу юу байдгийн бол........

    ReplyDelete
  4. baihgui. yduural arilgah munguuru uursduu hodoodoo tsatgaj bga uls

    ReplyDelete