Saturday, April 10, 2010
Төрийн ичингүйрэл
Би уул нь мөнгөнд дуртай л даа. Зүгээр өгч байхад авахгүй гэх зориг хүрэхгүй байх. Гэхдээ л цаана нь юу яваад байнаа. Энэ мөнгө Монгол улсын эдийн засгийн хөгжилд яаж нөлөөлөх бол.
Улсын Их Хурал мөнгө тарааж байна. Хүмүүс оочор, оочроороо зогсоод л аваад л аваад л. Уул нь их л олон хүмүүст буян үйлдээд байх шиг.Эсвэл энэ илбэ шид юм болов уу.
Хэрэв парламентын танхимд шидтэн нь багталцахгүй бол “Зөн билгийн тулаан”-ч юмуу, өөрсдийнхөө мэргэжлийг хөөмөөр юм.
Уул уурхайн салбарын хөгжил Монгол улсын хөгжлийн гол тулгуур, стратегийн зорилт мөн эсэхтэй би маргахгүй. Гэхдээ л асуудлын томьёолол нь нэг л сонин болоод байна.
Уул уурхайгаас орж ирсэн мөнгөн урсгалыг бэлнээр нь хүмүүсийн амруу иймэрхүү байдлаар зутгаад л байгаад л асуудал нь байна.
Бэлэн мөнгөтэй хүн лаагаа идэх үү, луувангаа идэхийг хэн ч зааж чадахгүй.
Тиймээс бэлэн мөнгө тарааснаар зах зээл дээрх өндөр үнэтэй, импортын бүтээгдэхүүний худалдан авалтыг хөөрөгдөж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлээс шахагдах магадлалтай болж байна.
Уул уурхайн салбарын орж ирж байгаа хөрөнгийг шууд тарааснаар бусад секторуудынхаа өсөлтөнд сөргөөр нөлөөлж жам ёсоороо хөгжиж байгаа хүнсний үйлдвэрлэгчид хүнд байдалд орох нөхцөл бүрдэж байна. Өнөө хол мэт яриад байгаа “Голланд өвчин”, “Баялагийн хараал” чин энэ бишүү. “Баялагийн хараал” гэдэг нь гаднаас ямар нэг өвчин орж ирээд улс үндэстэнийг сөнөөж байгаа биш. Төрийн буруу бодлогоос болж нэг салбарын огцом өсөлт нь бусад салбараа дампууруулахыг л хэлдэг.
Одоо нэг шийдэлд бүгдээрээ хүрцгээе. Сонгуульд ялахын тулд амласан амлалтаасаа зоригтойгоор татгалзаж, ичингүйрлээ дарах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүд, намын бүлэглэлүүд ард иргэд бүгдээрээ бэлэн мөнгөх тараах ажлыг одоо авч байгаа 70 мянган төгрөгөөрөө хязгаарлая. Цаашдаа бэлэн мөнгөнөөс татгалзая.
Харин уул уурхайгаас бий болох хөрөнгөнөөс эхлээд нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж, бүх салбарын өсөлтийг тэнцвэртэйгээр авч явахад төрд хяналт тавьж ажиллахад бүх сонирхлын бүлгүүдийн оролцоо шаардлагатай байна.
Б.Энхжаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
За манай ангийнхан, Эссэнүүдээ нааш нь орууларай
ReplyDeleteСайн уу ангийн хан өөрийн саналаа оруулахаар шийдлээ
ReplyDeleteHi all yagaad esse gee oruulahgui baina aa
ReplyDeletedasdaw
ReplyDeleteuu odoo bichij boljbaina
ReplyDeleteManaihaan essegee belen bolgoson bol minii yahoo hayag ruu essegee yvuularai
ReplyDelete