Улс орон бүрийн хөгжлийн түүхээс харахад үндэсний уламжлал, өөрийн орны давуу тал дээр суурилан мөн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас суралцан хөгжсөн байдаг.
Манайд хөгжлийн асар их нөөц байна. Юуны түрүүнд газар доорх байгалийн баялаг.
Байгалийн баялаг, ашигт малтмалаараа хөгжсөн орон дэлхийд бараг байхгүй. Тийм учир Монгол Улс ашигт малтмал, эрдэс баялгаараа хөгжихгүй гэж нийгмийн зарим хэсэг үзэж, ярьж, бичиж байна.
Гэхдээ миний бодлоор байгалийн баялаг, ашигт малтмалаа зөв ашиглаж чадвал улс орон хөгжиж чадна. Харин бодлого зохицуулалтаа буруу хийсэн бол хөгжихгүй. Тэр бүү хэл баялагийн хараал хүрсэн мэт улам доройтож, ард түмнийх нь амьдрал ядуурсан улс орон цөөнгүй.
Манай улсын хувьд байгалийн баялаг, ашигт малтмалаас олсон орлогоо ирээдүйгээ харсан зөв зүйлд зарцуулж чадвал хөгжлийн гарц нь тэр байх болно.
Гэтэл өнөөдрийн түвшнээс ажиглахад орж ирсэн мөнгөө энэ чиглэлд биш “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэх зэрэг янз бүрийн нэр хаягтайгаар тарааж хуваах,нийгмийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү уриалан дуудаж байх шиг. Монголын хүн амын дийлэнх нь, дээд түшмэд удирдлагууд нь ч бүгд л мөнгийг хялбар олж, ядрахгүй, зовохгүйгээр амьдрах, баяжих гэсэн амиа хичээсэн сэтгэхүйтэй болчихжээ. Гэтэл хөгжсөн улс орнуудын түүхийг харахад нэгдсэн удирдлага, санаа зорилготой ирээдүй рүүгээ хандсан хөрөнгө оруулалт болох боловсрол, соёл, эх оронч ухамсрыг илүү хөгжүүлж төлөвшүүлсэн байдаг.
Иймд Монголын хөгжлийн зорилтыг би юуны түрүүнд хэсэг хугацааны дараа шавхагддаг энэхүү баялгаас олсон ашиг орлогоо ашиглан хувь хүнээ өндөр боловсролтой , ухамсартай хүн болгож хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой гэж бодож байна.
Ингэж чадвал нийгэмд нэн шаардлагатай чиглэлээр чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж, эх нутагтаа өөрсдөө үндэсний үйлдвэрээ хөгжүүлж эдийн засгаа хүчирхэгжүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан, дэлхийн улсуудад экспортлосон, бусдын нөлөөнөөс хараат бус, эрх тэгш ардчилсан орон байж чадна.
О.Дамжин
Subscribe to:
Post Comments (Atom)
Манай ангийхан эссэнүүдээ явуулаарай
ReplyDeleteTINY TIPS: How To Make Them Better! - iTanium Arts
ReplyDeleteTINY TIPS: How To Make Them Better! · titanium exhaust tubing Buy TINY TIPS: titanium tent stakes How To Make used ford edge titanium Them Better! · Create a TINY TIPS Workout · Create a titanium nose jewelry TINY TIPS Workout. ford fiesta titanium